Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Содон” орон сууцны хороолол дахь 105 дугаар байрны нэг давхарт хогийн цэг шатаж, Онцгой байдлын алба хаагчид аюулгүй унтраажээ. Орон сууцны хогийн бункерт гал гарсны улмаас угаарын бүсээс иргэдийг шуурхай гаргасан байна.
Онцгой байдлын албанд гал түймрийн дуудлагыг нэгдүгээр сарын 25-ны өдрийн 17:04 цагт хүлээн авчээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны С орцны хогийн сувагт хог шатаж байсныг алба хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс орцны 56 иргэн буюу 34 том хүн, 22 хүүхдийг аюулгүй газарт гаргажээ.
Эх сурвалж: ОБЕГ
0 cэтгэгдэлтэй