Шингэрүүлсэн шатдаг хийг аюулгүй ашиглах зөвлөмж

2024-01-24

Шингэрүүлсэн шатдаг хийг ахуйн хэрэглээнд болон нийтийн хоолны газруудад өргөнөөр ашиглаж байгаа учир аюулгүй ашиглах зөвлөмж өгч байна.

Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс:

  • Хийтэй баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулна;
  • Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх;
  • Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах;
  • Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх;
  • Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй;
  • Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах;
  • Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй;
  • Хийн хоолойноос уяа уяж болохгүй;
  • Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжид ажиллуулахгүй байх;
  • Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй
  • Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах, хэт халааж болохгүй;
  • Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөх;

Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж үнэртсэн тохиолдолд:

  • Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, хүмүүсийг аюултай бүсээс холдуулах;
  • Хийн тоног төхөөрөмжийг унтраах;
  • Баллоны хаалтыг сайн хаах;
  • Ил гал гаргах, шүдэнз зурах, тамхи татахгүй байх;
  • Цахилгааны унтраалга, залгуур зэргээс оч хаях, богино холбоо үүсэхээс сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх;
  • Мэргэжлийн байгууллага буюу 105 дугаарын утсанд дуудлага өгөх;

Шингэрүүлсэн шатдаг хий авахад анхаарах зүйлс:

  • Баллоны дээд бөмбөгөр хэсэгт  үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэмдэглэгдсэн байна;
  • Баллоны хаалт ямарч согоггүй байна;
  • Баллоны баталгаажилтын хугацаа дуусаагүй байна;
  • Баллон бүрэн будагтай байх;

Хийг тээвэрлэх, хадгалах:

  • Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэр буюу хоорондоо харшихгүй резинэн жииргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ;
  • Хийтэй баллоныг унагаж болохгүй;
  • Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад 3-аас дээш ширхэгийг хадгалахыг хориглоно;
  • Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална;

Дараах баллоныг ашиглахыг хориглоно.

  • Баталгаажилтын хугацаа дууссан;
  • Хаах хэрэгсэл бүрэн бус;
  • Баллоны их биеийн 1/3 нь будаггүй;
  • Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй;
  • Металл хийцэд өөрчлөлт орсон;
  • Хүзүүвч болон суурь гэмтэлтэй;

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency