Саудын Араб улсын Рияд хотод Дэлхийн тулааны спортын наадам зохион байгуулагдаж байна. Өчигдөр Кураш бөхийн тэмцээн эхэлж, эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн О.Сарантуяа Сербийн тамирчныг ялснаар хүрэл медаль хүртжээ.
Саудын Араб улс тус наадмыг зохион байгуулж буй ойрх дорнодын анхны улс болж байна. Энэ удаагийн наадамд айкидо, гар барилдаан, бокс, туялзуур сэлэм, жудо, жюү жицү, каратэ, кэндо, кикбокс, тайбокс, самбо, сават, сумо, таеквондо, бөх, ушу зэрэг тулааны спортын 16 төрлөөр тамирчид өрсөлдөж байна.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй