Чех улсад богино хугацаанд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг зарлагдлаа

2023-10-20

Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 2-9 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын тэтгэлэг зарлагдлаа.

Нэг. Тавигдах шаардлага

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, 1, 2 дугаар ангид 3 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн;
  • Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;
  • Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны;
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Хоёр. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана

  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал
  • /Дотуур байр, даатгалыг оюутан өөрөө хариуцна./

Гурав. Бүртгэл

Бүртгэл 2023 оны аравдугаар сарын 20-ноос 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар явагдана.

scholarship.esis.edu.mn холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг англи хэл дээр орчуулсан хувийн хамт PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана…

Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энэ дарж авна уу.

 

Эх сурвалж: БШУЯ

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency