Гэрээсээ гараад сураггүй алга болсон таван настай хүүг эрэн хайж байна

2023-10-16

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ өчигдөр (2023.10.15) гараад сураггүй алга болсон таван настай хүүг эрэн хайж байна.

Хүү гэрээсээ саарал өнгийн богино ханцуйтай цамц, хөх өнгийн биеийн тамирын өмд, эрээн пүүзтэй гарчээ.

Түүний содон шинж тэмдгийг тодруулбал 80-90 орчим см өндөр, халимаг үстэй, зүүн нүд нь бага зэргийн долир, туранхай биетэй.

Уг хүүхдийг харсан хүн байвал цагдаагийн байгууллагын 102, 94945828, 86067711, 99021549 дугаарт мэдэгдэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency