Хөгжөөн дэмжигчдийн тэмцээнд оролцсон монгол сурагчид Дэлхийн цомын эзэн боллоо

2023-10-12

“ICU World Cup Seoul 2023” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн Н.Нандин- Эрдэнэ дасгалжуулагчтай “СОРХУГТАНИ” баг оролцжээ.

Тус багийнхан “Youth Team Hip Hop” төрөлд Дэлхийн Цомын Эзэн болж Төрийн дууллаа дэлхийн тамирчдын өмнө эгшиглүүллээ.

Мөн “Korea Youth Cup Cheerleading Championships” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “ГАЛТ ШУВУУ” баг “Primary Team Hip Hop төрөл” болон “Primary Doubles Hip Hop” төрөлд тус тус Тэргүүн байр эзэлсэн  хэмээн Нийслэлийн Боловсролын Газраас мэдээлэв.

ICU World Cup Seoul 2023 тэмцээнд 21 улсын 1,000 гаруй тамирчин оролцжээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency