13-14 насны таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явжээ

2023-10-09

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2023 оны аравдугаар сарын 8-9-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч болох 13-14 насны таван хүүхэд Camry маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасныг Хэнтий аймгийн цагдаагийн газар илрүүлэн шалгаж байгааг мэдээллээ.

Урьдчилсан байдлаар иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг 13 настай хүү нь хөгжим сонсоно гээд түлхүүрийг авч гарсан нөхцөл байдал тогтоогджээ. Хүүхдүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Иймд эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэд болон бусдад жолоо шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн осол гарахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency