Чингис хаан музей энэ сарын 12-ноос ирэх сарын 14-н хүртэл ажиллахгүй

2023-10-09

Чингис хаан музей аравдугаар сарын 12-ноос эхлэн арваннэгдүгээр сарын 14-нийг хүртэл ажиллахгүй гэдгийг музейн захиргаанаас мэдэгдлээ.

Тодруулбал үзмэрийн орон зайг нэмэгдүүлэх, шинэ уран бүтээл, орчин үеийн технологи, томоохон уран бүтээлүүд, шинэ үзмэрээр баяжуулж дэглэж байгаа тул үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, тав тухыг харгалзан үйл ажиллагааг түр хугацаагаар хааж буй юм байна.

Чингис хаан музейн шавыг 2020 оны дөрөвдүгээр сарын 2-нд тавьж байсан бөгөөд 2022 оны аравдугаар сарын 11-нд нээлтээ хийж байв.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency