СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн уулархаг нутгаар ахиу хэмжээний бороо, нойтон цас орно

2023-10-06

Цаг уурын байгууллагаас өнөөдөр/2023.10.06/ Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орохыг анхаарууллаа. Нойтон цас гэдэг нь хайлмагтсан цас буюу цас, бороо холилдож орохыг хэлдэг байна.

Мөн өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ хэмээн мэдээллээ.

Аравдугаар сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарах бол говийн аймгуудын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөв гарчээ.

 

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency