Дорнод аймгийн Хэрлэн суманд долоон настай хүү есдүгээр сарын 25-ны орой 17:00 цагаас хойш сураггүй алга болсон хүү өчигдөр орой Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олдсон. Уг хэрэгт холбогдуулан талийгаач хүүгийн хойд эцэг гэх 34 настай “Б” гэгчийг шалгаж эхлээд байгаа юм.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Дорнод аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 25-30 алба хаагч оршин суух хаягаасаа сураггүй алга болсон бага насны хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгууллаа. Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд авагдсан мэдээллийн дагуу есдүгээр сарын 28-ны 16:00 цагийн орчимд тус аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшир гэх газрын ойролцоо Хэрлэн голоос 400 метр орчим зайд долоон настай хүүхдийг нас барсан байдалтай олж тогтоосон харамсалтай хэрэг гарсан байна.
Энэ хэрэг 34 настай Б гэгчийг холбогдуулан шалгаж эхлээд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10, 27.11 дэх зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон. Нас барсан хүүгийн алга болсон өдрөөс хойш явсан зам маршрутыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.
ОБЕГ есдүгээр сарын 28-наас хүч нэмэгдүүлэн хайж эхэлсэн. Шалгалтын ажиллагаа дуусгавар болоогүй байна. Иймд олон нийтэд нарийн ширийн мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
2 cэтгэгдэлтэй