Баянбүрдээс Дэнжийн 1000-ын уулзвар хүртэлх замыг амралтын өдрүүдэд хаана

2023-09-29

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” төслийн гадна дулааны шугамын ажлыг есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд хийж гүйцэтгэх тул түр хугацаанд зам хаахаар болжээ.

Тодруулбал, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Галданбошигтын гудамж, Баянбүрдийн тойргоос хойш Дэнжийн 1000-ын цагаан байр хүртэлх 600 метр авто замыг есдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 1-ний өдрийн 23:59 цаг хүртэл түр хаах юм байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency