Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд бүрэн ажиллах, -45 градуст тэсвэртэй Японы №1 YUASA аккумулятор

2023-09-29

Глобал Электорникс ХХК-наас албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг Японы №1 болох YUASA брэндийн аккумулятороо өчигдөр танилцууллаа.

Глобал Электорникс ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан. Эрүүл амьдралын хэв маяг, технологийн шинэчлэл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг цогцлоон, нийгмийн тогтвортой хөгжлийн төлөө манлайлагч байна гэх алсын хараа дор өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулсаар иржээ.

Тус компани 2013 оноос хойш автомашины аккумуляторын бизнесийг эхлүүлсэн бөгөөд олон туршилт судалгааны үр дүнд Монгол улсын эрс тэр уур амьсгалтай нөхцөлд бүрэн ажиллах, эдийн засгийн хэмнэлт үүсгэх Японы Панасоник, Туркын Турбо брэндийн бүх төрлийн суудлын автомашинуудад зориулсан аккумуляторуудыг албан ёсны эрхтэйгээр импортлон худалдаалж байгаа аж.

Харин 2022 оноос эхлэн үйл ажиллагаа өргөжүүлэн Япон Улсын 100 гаран жилийн түүхт GS YUASA корпарацийн YUASA брэндийн аккумулятор болон бүх төрлийн тоног төхөөрөмжийн зай тэжээл, батарейг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж эхэлжээ.

Бид орчин цагийн авто техник хэрэглэл, цахилгаан болон бензин хөдөлгүүрт автомашинуудад удаан ашиглагдах мөн аюулгүй бүрэн шийдсэн технологийг жил ирэх тусам сайжруулан үйлдвэрлэж байна. YUASA батарейг 130-аас илүү улсад экспорт хийдэг. Маш чанартай байдаг учраас борлуулалт өндөр байдаг. Чанарт итгэж болно гэдгийг GS YUASA корпорацийн олон улсын борлуулалтын албаны менежер Тошитада Оики Сан онцлон хэлж байлаа.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency