МУГЖ С.Жавхлан 9-р сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Дулаахан намар” тоглолтоо хийнэ

2023-09-26

МУГЖ С.Жавхлан “Дулаахан намар” тоглолтоо энэ сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ. Тус тоглолт нь түүний 2003 оноос хойш хийж буй 14 дэх буюу сүүлчийн бие даасан тоглолт гэдгийг онцоллоо.  Дуучин Жавхлан Аав Д.Самандынхаа зохиосон шүлэгт Д.Пүрэвсүрэн зохиолчоор ая хийлгэн бүтээл болгосон “Дулаахан намар” дуугаар тоглолтоо нэрлэжээ.

“Дулаахан намар” тоглолтыг гадаадад байгаа Монголчууддаа зориулан онлайнаар шууд дамжуулан хүргэнэ. Онлайнаар үзэхийн тулд тасалбарыг ticket.mn сайтаас худалдан авч, хаалттай группд нэвтрэн чанарын өндөр түвшинд үзэх боломжтой. Мөн ахмад үзэгч, сонсогчдод зориулан төв цэнгэлдэх хүрээлэнгийн гол хэсэгт 2000 тусгай суудал, халаагуур байршуулах юм. Тоглолтод Монгол уран бүтээлчдээс гадна Өвөрмонгол, Тува, Халимаг, Буриад дуучид оролцохоор болжээ. Хүрэлцэн ирэх сонсогч түмнээ үндэсний хувцсаа өмсөхийг МУГЖ С.Жавхлан уриалж байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency