Камила Валиевагийн допингийн асуудлаарх сонсгол өнөөдөр эхэлнэ

2023-09-26

ОХУ-ын алдарт уран гулгагч Камила Валиевагийн допингийн асуудлаарх шүүхийн сонсгол өнөөдрөөс эхлэн /2023.09.26/ баасан гараг /2023.09.29/ хүртэл Спортын арбитрын шүүхэд болно.

Тус сонсголд ОХУ-ын допингийн эсрэг агентлаг (RUSADA), Олон улсын тэшүүрийн холбоо (ISU) болон Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) оролцох юм. Валиева 2021 оны арван хоёрдугаар сард ОХУ-ын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо триметазидин нэртэй хориотой бодис хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Гэвч энэ мэдээлэл Валиева ОХУ-ын шигшээ багийг Бээжингийн олимпоос алтан медаль авахад нь тусалсны дараа буюу 2022 оны хоёрдугаар сарын 8-ний өдөр олны өмнө ил болсон байна. Уг явдлын дараа ОХУ-ын допингийн эсрэг агентлаг Валиева шинжилгээнд унасан ч допингийн зөрчил гаргаагүй гэж үзсэн тул Олон улсын тэшүүрийн холбоо Спортын арбитрын шүүхэд ханджээ.

 

Сама себе жизнь усложняю». Камила Валиева — о своей новой короткой  программе - Чемпионат

Бээжингийн олимпод АНУ-ын тамирчид хоёрт орсон, харин Японы баг гутгаар байранд орсон юм. Тухайн үед Олон улсын олимпын хороо Валиевагийн хэрэг шийдэгдтэл уран гулгалтын төрөлд медаль олгохгүй гэсэн шийдвэр гаргасан.

Тус хэргийг шийдэх сонсгол өнөөдрөөс л эхэлнэ. Тэгэхээр тамирчид жил хагасын хугацаанд медалиа хүлээн аваагүй яваа гэсэн үг.

АНУ-ын тамирчин Жоу энэ асуудлаар мэдэгдэл хийхдээ “Манай багийн хоосон медалийн тавцангаас Дэлхийн допингийн эсрэг байгууллага тамирчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг харж болно. Шударга ёсыг хойшлуулах нь шударга ёсыг үгүйсгэж байна гэсэн үг. Бид шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнг дэлхий дахины өмнө хүртэх боломж, карьераа тодорхойлох амжилтад хүрэх боломжийг дахиж хэзээ ч олохгүй” гэж хэлсэн байна.

© 2023 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency