Төмс хураалт 39.8 хувь, хүнсний ногооны хураалт 40.1 хувьтай байна

2023-09-26

Ургац хураалтын явцын мэдээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас танилцууллаа. Есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 19.2 мянган га талбайгаас 26 мянган тонн үр тариа хураасан байна.

Үүнээс:

  • 14.2 мянган га-гаас 23.7 мянган тонн улаанбуудай,
  • 7.3 мянган га-гаас 62.3 мянган тонн төмс,
  • 5.4 мянган га-гаас 64.4 мянган тонн хүнсний ногоо,
  • 7.1 мянган га-гаас 15.3 мянган тонн тэжээлийн ургамал,
  • 5.7 мянган га-гаас 2.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.

Харин төмс хураалт 39.8 хувь, хүнсний ногооны хураалт 40.1 хувьтай байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency