“ЧИНГИС ХААН” ХАМТЛАГ 24 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ТАЙЗНАА ТОГЛОНО

2023-09-13

Монголын рок попын ууган хамтлаг болох “Чингис хаан ” хамтлаг нь 1999 онд “ХХ зуун” тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд тоглож байсан. Тэгвэл өдгөө 24 жилийн дараа “ХХI зуун” тоглолтоо энэ сарын 16-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. 

“Чингис хаан” хамтлаг нь 1989 онд байгуулагдаж “аяа анд минь чи хаалгыг минь тогшооч” дуугаараа уран бүтээлийн гараагаа эхлэж дуулсан дуу, зохиосон шүлэг, тоглосон ая бүрээрээ ард түмнээ байлдан дагуулж байсан түүхтэй. Жшнь “тамирчны алдар хямдхан олдоогүй”, “Харийн нутагт давчдаад байна”, “Баяртай хуучин он минь баяртай” “Нарлаг монгол орон” зэрэг бидний сэтгэлд хоногшсон маш олон уран бүтээлүүдийг туурвисан.

Тоглолтод урилгаар   МУГЖ Т. Ариунаа, МУГЖ Б. Сарантуяа, МУГЖ Ж. Алтанцэцэг, СТА Сэрчмаа, СТА Наран, Хар сарнай  хамтлаг, NICITON хамтлаг, GUYS хамтлаг, КИВИ гэх мэт уран бүтээлчид хүрэлцэн ирнэ

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency