Улаанбаатараас Япон улсын Ойта муж руу анх удаа захиалгат нислэг үйлджээ

2023-09-08

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Япон Улсын Кюшү арлын Ойта муж руу анхны захиалгат нислэгийг Монгол Улсын агаарын тээвэрлэгч “Hunnu air” компани есдүгээр сарын 6-ны өдөр үйлдлээ.

Энэхүү захиалгат нислэгийн Улаанбаатар-Ойта чиглэлийн тийз нь 100 хувь, Ойта-Улаанбаатар чиглэлийн тийз нь 85 хувь тус тус борлогдсон байна. Уг нислэгийг Элчин сайд асан Т.Шимизү санаачлан зохион байгуулжээ.

Элчин сайд асан Т.Шимизү нь Ойта мужийн Коконоэ нутгийн хүн бөгөөд энэ төрлийн захиалгат нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, хоёр улсын жуулчдын тоог нэмэгдүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв.

Энэ оны наймдугаар сард Ойта мужид 55,000 орчим гадаадын жуулчин аялаад байгаа бөгөөд БНСУ, БНХАУ, Тайландын жуулчид дийлэнх хувийг эзэлж байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency