Ажил тарах цагуудад төв замын Ч:1 чиглэлийн автобуснууд хотын баруун, зүүн талаас богино эргэлтээр явна

2023-09-08

Нийтийн тээврийн газраас замын ачаалал ихтэй, түгжрэл үүсдэг цагуудад үндсэн хоёр чиглэлд богино эргэлтийн 12 автобусыг нэмэлтээр өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гаргажээ.

Энх Тайваны өргөн чөлөөний дагуу Ч:1 /5 шар – Офицеруудын ордон/ чиглэлд ажил тарах цагуудад Ч:1А, Ч:1Б гэсэн хоёр чиглэл болгон богино эргүүлэхээр зохицуулалт хийсэн байна.

Таван шараас ирсэн автобус Мөнгөн завьяагаар эргэж байгаа бол Офицеруудын ордноос ирж буй нь Сүхбаатарын талбайгаас буцаж байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency