Ирэх онд Саудын Араб улсад болох COP16 дугаар хуралд Монгол Улсын павильон байршуулах боломжоор хангах хүсэлт тавьжээ

2023-09-05

Саудын Арабын Хаант улсын Засгийн газрын гишүүн, төрийн сайд Ханхүү Турки Би Мухаммад Аль-Саудыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзжээ.

Монгол Улс болон Саудын Арабын Хаант Улс хоорондын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх хүрээнд дараах асуудлын хүрээнд санал солилцсон байна.

  • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын COP16 дугаар бага хурал 2024 онд Саудын Арабын хаант Улсад болох ба уг хурлын бэлтгэл ажлын хэсэгт манай Улсын 1-2 албан хаагчийг ажиллуулах, мөн СОР16 дугаар хуралд Монгол Улс идэвхтэй оролцож, Улс орноо сурталчлах ажлыг хийхээр төлөвлөж буй тул уг хуралд томоохон хэмжээний павильон байршуулах боломжоор хангах;
  • Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Саудын Арабын Хаант Улсын “Арван тэрбум мод” санаачилгын хүрээнд хоёр орны ижил төстэй экосистем бүхий говь хээрийн бүсийг ногооруулах, ойжуулах, усалгааны системийн зохистой шийдэлд хамтран ажиллах;
  • Зэрлэг амьтдыг хамгаалах, тэдгээрийн тархац нутаг, нүүдэл шилжилтийн замыг байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн оновчтой шийдэлд хамтран ажиллах;
  • Аялал жуулчлалын чиглэлд туршлага солилцох, хамтран ажиллах;
  • Хоёр орны тусгай хамгаалалттай газрууд эгч дүү паркийн хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлт тавьж, Дундговь аймагт байрлах Гурван сайхан хамгаалалтын захиргааг санал болгон Төрийн Сайд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд-д санамж бичгийн төслийг гардууллаа.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency