Увс аймгийн Цагаанхайрхан суманд ой хээрийн түймэр гарч, хоёр га талбай шатжээ

2023-09-04

Увс аймгийн Цагаанхайрхан суманд ой хээрийн түймэр гарсныг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгааг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай шатжээ.

Тус сумын “Урт жалганы-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 256 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 2-ны 11:30 цагт хүлээн авч 17:15 цагт цурамд оруулсан байна.

Түймрийг бүрэн унтраахаар ажиллаж Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид, Цагаанхайрхан сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байгаа аж.

Олон нийт асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийхийг анхаарууллаа.

 

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency