Гэгээн ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал өнөөдөр өндөрлөнө.
Тэрбээр сайн үйлстнүүдтэй уулзалт хийж, “Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоод 12:00 цагт Улаанбаатар-Ром чиглэлийн нислэгээр мордох хөтөлбөртэй байна.
Айлчлалтай холбогдуулан өнөөдөр 09:00-12:00 цагийн хооронд:
Гүюг хааны захидлыг дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өгсөн нь нь айлчлалын онцлог байлаа. Их хааны монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж байгаа аж.
Ромын Пап Францис “Та бүхэн ойр тойрныхоо зовлонг амарлиулах үйл хэрэгт босоо монгол бичиг шигээ чигч тууштай байж, хүн төрөлхтөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж, хөрст дэлхий хэмээх нэгэн гэртээ хөх тэнгэр шиг орших болтугай” хэмээн нийтэд хандан хэлсэн юм.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй