Инээдмийн баяр буюу Тэнэгүүдийн баяр хэрхэн үүссэн юм бол?

2026-04-01

4-р сарын 1 буюу Олон улсын инээдмийн баяр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг  өөрөөр “тэнэгүүдийн” баяр гэж нэрлэх нь ч бий. Тус баяр анх хэрхэн яаж бий болсон түүх домог олон бий.

Хамгийн түгээмэл хувилбар нь  16-р зуунд болсон Григорийн он тооллын хуанлиг шинэтгэсэнтэй хобоотой.. Тухайн үед  Европт хүмүүс шинэ жилийг өнөөдрийнх шиг 1-р сарын 1-нд биш, харин 3-р сарын сүүлээс 4-р сарын эхээр тэмдэглэдэг байжээ.

Харин 1582 онд Пап лам шинэ хуанли нэвтрүүлж, шинэ жилийг 1-р сарын 1 болгон албан ёсоор өөрчилсөн байна. Гэвч тухайн үеийн мэдээлэл дамжих хурд удаан байсан учраас зарим хүмүүс энэ өөрчлөлтийг мэдэлгүй хуучнаараа 4-р сарын эхээр шинэ жилээ тэмдэглэсээр байв. Үүнийг мэдсэн бусад хүмүүс тэднийг “хуучинсаг”, “тэнэг” гэж шоолж, элдэв худал мэдээлэл өгч хуурдаг болсон нь аажмаар 4-р сарын 1-ний “хуурах өдөр”, “тэнэгүүдийн өдөр” хэмээн нэрийдэх болжээ.

Тэгвэл өдгөө дэлхийн өнцөг булан бүрт энэхүү баярыг өөр өөрөөр тэмдэглэсээр ирсэн нь нэгэнт уламжлал болжээ.

Ингээд дэлхийд энэхүү өдрийг хэрхэн тэмдэглэдэг  болохыг танилцуулхаар бэлдлээ.

Франц – “Дөрөвдүгээр сарын загас” (Poisson d’Avril)

Францад 4-р сарын 1-нийг “Poisson d’Avril” буюу “Дөрөвдүгээр сарын загас” гэж нэрлэдэг. Энэ өдөр хүмүүс бие биенээ хуурахаас нэгнийнхээ нуруунд цаасан загас нууцаар нааж шоглодог. Хэрэв өнөө хүн нь  анзаарахгүй явсаар байвал түүнийг шоолж, “Ингээд чи хууртсан загас боллоо” гэж инээлддэг. Энэ нь хуучин цагт 4-р сарын эхээр загасчилал хийхэд олз арвин, зовлонгүй баригддаг байсан тул Францчууд 4-р сард загас амархан хууртддаг хэмээх болжээ.

Их Британи – Үдээс өмнөх хууралт

Их Британид энэ өдрийг “April Fools’ Day” гэж нэрлэгдэг боловч бусад орноос ялгаатай  нэг онцгой дүрэм бий. Хүмүүс зөвхөн үдээс өмнө (12:00 хүртэл) бие биенээ хуурч болно. Хэрвээ үдээс хойш хэн нэгнийг хуурвал өөрөө “тэнэг” болно хэмээн үздэг тул энэ өдөр Их Британид 12:00 цагийг тэсэн ядан хүлээдэг байна.

Америк – Том prank, хэвлэл мэдээллийн оролцоо

Америкт энэ өдөр маш өргөн хүрээнд тэмдэглэгддэг. Зөвхөн найз нөхөд биш, томоохон компани, хэвлэл мэдээллийн байгууллагууд хүртэл оролцож, зориуд худал цуурхал мэдээ мэдээлэлийг албан ёсны хуудас дээрээ нийтлэдэг.

Жишээ нь BBC нэг удаа “Шпагетти модонд ургадаг” гэсэн нэвтрүүлэг гаргаж байсан нь хүмүүсийг үнэхээр итгүүлж чадсан. Мөн Google жил бүр шинэ “хуурамч” бүтээгдэхүүн танилцуулж, хүмүүсийг гайхшруулдаг уламжлалтай. Энэ өдөр бүтээлч, том цар хүрээтэй prank хамгийн их байдаг улс бол Америк гэж хэлж болно.

Герман – “Азгүй өдөр”

Германд 4-р сарын 1-нийг азгүйталын өдөр гэж үздэг уламжлал бий. “April, April!” гэж хэлэн хүнийг хуурсны дараа инээлддэг ч зарим хүмүүс энэ өдөр чухал ажил эхлэх, том шийдвэр гаргахаас зайлсхийдэг. Учир нь “энэ өдөр эхэлсэн зүйл бүтэлгүйтдэг” гэсэн хуучны итгэл үнэмшил байдаг.

Итали – Францтай төстэй

Италид мөн Францын адил “April fish” буюу загасны сэдэвтэй тэмдэглэдэг. Хүмүүс бие биенийхээ нуруунд цаасан загас нааж, анзаараагүй хүнийг хөгжилтэйгөөр хуурдаг. Энэ нь Францын соёлын нөлөө эртнээсээ ихээхэн нөлөөлсөн гэж үзэхэд хүргэдэг байна.

Энэтхэг – Хаврын баяр

Энэтхэгт яг 4-р сарын 1 гэхээсээ илүү “Holi” баярын үеэр хүмүүс бие биенээ будгаар будаж, тоглоом шоглоом хийдэг уламжлалтай.

© 2026 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency