Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сар эхэллээ

2026-01-15
Монгол Улсын Засгийн газрын 224 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн нэгдүгээр сарыг “Осол, гэмтлээс сэргийлэх сар” болгон тэмдэглэдэг. Өнөөдөр 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх өдөр тохиож, нийслэлийн хэмжээнд осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян албан ёсоор эхэлж байна. Тус аян нь хүүхдийг осол, гэмтлээс хамгаалах, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, иргэн, байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хамтын оролцоог сайжруулах зорилготой бөгөөд 2026 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 15-ныг хүртэл нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдана.

© 2026 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency