Шатахуун импортлогч компаниуд нэгдүгээр сард нийт 287,860 тонн шатахуун худалдан авахаар захиалжээ. Тодруулбал,136,470 тонн АИ-92 автобензин, 148,090 тонн дизель түлш, 3,300 тонн АИ-95 автобензин тус тус импортлох захиалга баталгаажсан байна.
Манай улсын хувьд нийт шатахууны хэрэглээний 95 хувийг ОХУ-аас импортолж байгаа бол үлдсэн 5 хувийг БНХАУ нийлүүлж байгаа юм. Он гарснаас хойш өнөөдрийг /2026.01.01-08/ хүртэлх хугацаанд нийт 75604 тонн шатахуун импортолжээ.
Үүнийг задалбал, 35352 тонн АИ-92 автобензин, 183 тонн АИ-95 автобензин, 39896 тонн дизель түлш, 173 тонн ТС-1 онгоцны түлш тус тус орж ирсэн гэсэн үг. Автозамын боомтуудаар, Сүхбаатар боомтоор
– АИ-92 автобензин – 446 вагон буюу 27093 тонн
– АИ-95 автобензин – 3 вагон буюу 183 тонн
– Дизель түлш – 623 вагон буюу 38280 тонн
– ТС-1 – 3 вагон буюу 173 тонн
– АИ-92 автобензин – 846 тонн
– Дизель түлш – 1056 тонн
– АИ-92 автобензин – 388 тонн
– АИ-92 автобензин – 425 тонн
АИ-92 автобензин – 113 вагон буюу 6600 тонн тус тус орж иржээ.
0 cэтгэгдэлтэй