Х.Лхагвасүрэн: Энэ онд гурван удаагийн хилийн зөрчлийг илрүүлсэн. ОХУ-д эрэн хайх ажил зохион байгуулж алдагдсан малыг авсан

2023-08-31

Хил Хамгаалах Ерөнхий Газраас өчигдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэрээ 2023 онд гарсан хилийн зөрчлийн талаар мэдээлэл өгсөн юм.

“ОХУ-тай одоогоос 10-аад жилийн өмнө нэг жилд 100-200 зөрчил, хэдэн мянган малын хулгайн зөрчил яригддаг байсан бол энэ онд гурван удаагийн хилийн зөрчил буюу малын хулгайг илрүүлсэн. ОХУ-д эрэн хайх ажил зохион байгуулж алдагдсан малыг буцааж авсан.

Гадаадын зарим иргэн хил зөрчсөн асуудал бий. Тухайн үед нь илрүүлээд хуулийн байгууллагад шилжүүлсэн. Тодруулбал хятад иргэд төөрсөн, ахуйн зорилгоор хилийн зөрчил гаргасан.

Манай улсын иргэд өнгөрсөн жил самар түүж, бөөнөөрөө хил зөрчсөн. 162 иргэн удаа дараа хил зөрчин самар түүж, ОХУ-д саатуулагдсан.

Монгол Улсын иргэн байгалийн баялгийг ашиглах боломжтой. Самрыг түүж дуусаад бусдын нутаг руу орж буй нь бүдүүлэг. Модыг гэмтээх юу ч биш Дружба хөрөөгөөр хөрөөдөж унагаад самар түүж байгаа нь ой сүйтгэж байгаа асуудал” хэмээн Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн хэлэв.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency