2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хэтэрч гарчээ.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд ирэх оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
Өөрөөр хэлбэл ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 50 хувьд хүрэлцээтэй, харин 50 гаруй хувьд хэтэрч гарлаа.
Өмнөговь, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор аймгуудын ихэнх сум, багийн нутгаар даац ихээхэн хэтэрч гарсан байна.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Баяннуур, Сагсай, Толбо, Буянт, Ховдын Мянгад, Буянт, Дөргөн, Мөст, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Өмнөговийн Гурвантэс, Сэрвэй, Ноён, Баяндалай, Баян-Овоо сумд хамрагдаж байна.
Харин Баян-Өлгийн Дэлүүн, Ногооннуур, Алтанцөгц, Увсын Завхан, Ховдын Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Хөхморьт, Баянхонгорын Жинст, Богд, Баян-Өндөр, Сүхбаатарын Баяндэлгэр, Уулбаян, Өмнөговийн Ханбогд, Номгон, Хүрмэн, Дорноговийн Иххэт, Алтанширээ сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 30 гаруй хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.
Энэ жил хур бороо элбэг, зуншлага сайн байсан зарим нутгаар даац хэтэрч гарсан нь малын тоо толгой их байгаа нь нөлөөлж буй.
Ийнхүү өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, өвөлжилт, хаваржилтад эртнээс бэлтгэж, зудын эрсдэлийг тооцож ажиллах шаардлагатай байна.
Бэлчээрийн даацын тооцооны дүн нь өвөлжилтөд зохицуулалт хийх малын тоо (хонин толгой), тухайн мал сүргийг тэжээх боломжтой хоногийн тоо, шаардлагатай бэлчээрийн талбайн хэмжээ зэрэг мэдээллийг агуулсан байдаг тул эрсдэлтэй аймаг, сумдын нарийвчилсан мэдээг гаргаж мэдээлэх боломжтой.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй