Нийслэлийн түргэн тусламжийн төв 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ

2025-12-16
Сүүлийн жилүүдэд дуудлагын тоо тогтмол өсөж байгаа ба тэр дундаа хүүхдийн дуудлага 10-30 хувиар өсчээ. Өнгөрсөн 11 сард тохиосон томуугийн оргил үед түүхэндээ хамгийн их дуудлагыг хүлээн авсан байна. 2025 оны 11 дүгээр сарын 24- ний өдөр 2787 дуудлага хүлээж авч үйлчилжээ. Түүхэндээ байгаагүй ачаалал авч ажилласан ч иргэдээс гомдол хүлээж аваагүй байна. Ташрамд дурдахад, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад ирдэг нийт талархлын 80 хувь нь Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирдэг байна.

© 2026 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency