БНСУ-д үйлдвэрлэсэн шинэ автобуснууд есдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн үйлчилгээнд гарна

2023-08-29

Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэж, Вьетнам улсад угсарсан дэлхийн жишигт нийцсэн шинэ автобуснууд есдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлнэ хэмээн Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос мэдээлэв. 

Ингэснээр хугацаа нь дуусаад буй 60 автобусыг ашиглалтаас гаргах юм байна.

Автобусыг 12 жил явсан бол насжилт нь дууссан гэж үздэг аж. Энэ оны тавдугаар сарын байдлаар Улаанбаатарт нийтийн тээврийн үйлчилгээнд 1,371 автобус бүртгэлтэй байв. Үүнээс 415 нь шинэ автобус, 800 гаруй хуучин буюу 8-11 жилийн насжилттай байжээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency