БНСУ-ын $267 саяын хөнгөлөлттэй зээлээр Буянт-Ухаад Солонго-1 орон сууцны хорооллыг барих гэрээг баталжээ

2023-08-29

“Солонго-1 орон сууцны хороолол” барих төслийн гэрээг өчигдөр баталжээ.

БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1, 2″ орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээ ийнхүү албажсанаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, хуучин Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын зүүн талд, 17.5 га талбайд 5,002 айлын орон сууцны хорооллын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр болж байна.

Тус хорооллыг БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гийн жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 40 сарын хугацаанд барихаар гэрээнд тусгажээ.

Гэрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНСУ-ын “Колон глобал корпорэйшн” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Жо Хүн Чул нар гарын үсэг зуржээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency