Дэлхийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг “The New York Times” монгол тамирчныг спортын буландаа онцолжээ.
“A Mongolian Marathoner’s Secret Weapon? Staying Power” гарчигтай тус нийтлэлд дурдагдсан агуулгаас товч хүргэж байна.
Нийтлэлийн хэсгээс “Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од нь өдгөө 41 настай. Тэрбээр 2003 оноос хойш олон улсын хэмжээний 74 марафон гүйлтийн тэмцээнд хурд, хүчээ сорьж оролцжээ.
Дэлхийн аваргын тэмцээнд 2003 онд анх удаа оролцож, тус марафонд 2:26:39 амжилттай гүйснээр 63 дугаар байр эзэлсэн юм. Энэ нь монгол марафончдын дунд рекорд эвдсэн амжилт байв.
Улмаар 2008 оны Бээжингийн олимпод хурд, хүчээ сорихдоо өмнөх амжилтаа ахиулж, 2:14:15 цагт барианд оржээ.
Гэхдээ энэ амжилтаар бүгд дуусахгүй, тэрбээр 2011 оны Лондонгийн марафонд шилдэг 10 тамирчны нэгээр тодорсон юм.
Би өөрөө өөрийгөө цаг, мөч бүрд бэлтгэж, дасгалжуулж байв. Халуун, хүйтэн, цастай, бороотой ямар ч үед бэлтгэлээ тасралтгүй хийж байсан. Харанхуйд ч гүйлтээ үргэлжлүүлж байв. Бас энэ бүхэн үр дүнгээ өгсөн гэж тэрбээр хэлнэ” гэжээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй