Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн орой шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 оноос хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Шөнийн тарифын хөнгөлөлт нь жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэжилдэг. Хөнгөлөлтийг орой 21.00 цагаас өглөөний 09.00 хүртэлх хэрэглэсэн хэрэглээнд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлнэ. Шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрх хэрэглэгчид хамрагдах бөгөөд дараах нөхцөлийг хангасан байна. Тодруулбал цахилгааны үлдэгдэл төлбөргүй байх, Зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх ялгаварт тарифт тоолууртай өрхүүд хамрагдана.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй