Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 10 захирамж, гэрээний дагуу үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах шугам сүлжээ, засвар арчлалт, тохижилтын чиглэлээр 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эдгээрээс 20 ажлыг энэ онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байгаа юм. Харин зургаан төсөл арга хэмжээг он дамжин хэрэгжүүлнэ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын сувгийн барилга угсралтын ажил, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд “Ногоон орон сууц” төслийн хүрээнд хөрсний ус зайлуулах шугамын барилгын ажил, Баянгол дүүргийн Гандантэгчинлэн хийдийн гадна тохижилт, ус зайлуулах шугамын ажлын гүйцэтгэл тус тус 100 хувьтай байна. Мөн 27 байршилд 48.323 шоо метр лаг, хагшаас цэвэрлэж, 13 байршилд насос худгийн засвар үйлчилгээ хийж хэвийн ажиллагааг хангав. Харин Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах усан сан болон далангийн дагуух тохижилтын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй