Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр албан ёсоор эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Хан-Уул дүүрэгт эхний өдрийн ирц 20 хувьтай байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, Хурандаа Д.Баасанхүү “2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд болж байна. Эхний өдрийн ирц Хан-Уул дүүрэгт 20 хувьтай үргэлжилж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад ирц өсжээ. “Батлан хамгаалах сэргэлт” бодлого болон “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-тэй уялдуулан хугацаат цэргийн алба хааж буй бие бүрэлдэхүүн нь жолооны “В” ангилал эзэмших, компьютер, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болохоос гадна үндэсний бичгийн сургалтад хамрагдаж, мэргэжил эзэмших боломжтой. Залуус цэрэг татлагад хамрагдах хүсэл эрмэлзэл их байгаа нь сайшаалтай байна” гэв.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй