ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй

2025-10-16

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд зам талбайд 51 тонн давс, 17 тонн бодис цацаад байна.  Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын 132 албан хаагч, 96 гар техник, 10 хүнд даацын машинаар цэвэрлэж байгаа юм. Дүүргийн хэмжээнд 500 тонн давс, 500 тонн бодисыг нөөцөлсөн. Цаашид 200 тонн бодис, давс худалдан авахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил зам талбайн том техник дөрөв, жижиг техник зургаа, нийт 10 шинэ техникээр манай дүүрэгт шинэчлэл хийж өгчээ. Хуучин 22 техник давхар ажиллаж байна. ААН-үүд орчны 50 метрээ цэвэрлэх үүрэгтэй. Иймээс ААН-үүд үүргээ биелүүлж, иргэдийн аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэхийг уриалж байна.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency