25 настай эмэгтэй 3 настай охины хамт шатаж нас баржээ

2025-09-23

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн дуудлага ихэсч байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага СХД-ийн ОБГ-т 19.42 цагт ирсэн байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 5 ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн, зэрэгцээ барьсан иргэн А-гийн 5 ханатай гэрийн хойд талын хэсэг хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Н /25 настай, эмэгтэй/, иргэн А /3 настай, эмэгтэй/ нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency