Ойрын өдрүүдэд цас орж, шуурахыг анхааруулав

2025-09-10

Ойрын өдрүүдэд Говь-Алтайн зарим нутгаар цас орж, шуурахыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 

Тодруулбал, есдүгээр сарын 12, 14-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар цас орно. Харин салхи 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд салхи нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар секундэд 15-17 м/сек хүрч шуурахыг анхааруулж байна.

Агаарын температур 14-нөөс нийт нутгаар хүйтэрч, Алтайн өвөр, Хүйс, Шарга, Бигэр,  Халиуны говиор шөнөдөө +8 +13 градус дулаан, өдөртөө +21 +26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0+5 градус, өдөртөө +11+16 градус дулаан байх төлөвтэй байна. 

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency