Японы сошиал орчинд Монгол малчин айлын нохой од болж байна

2025-09-03

“Nijisanji” компанийн ROF-MAO нэртэй ютүберүүдийн бүлэг Монгол дахь зураг авалтынхаа талаарх бичлэгийг саяхан өөрийн суваг дээрээ нийтэлжээ. Тэрхүү бичлэг дээр гарсан нэгэн нохой Японы сошиал орчинд од болж байгаа аж. Нэгэн малчин айлын нохой ROF-MAO бүлгийн гишүүд дээр ойртож иржээ. Бусад ноходтой харьцуулахад тэр нохой илүү тайван байсан гэж бүлгийн гишүүн Кэнмочи Тоуяа хэлсэн байна. Тоуяа “Энэ нохой харин аймар биш юм байна” гэж хэлсэн бол өөр нэгэн гишүүн болох Фүва Минато “Биднийг хамгаалсанд баярлалаа” гэж хэлжээ.

Тэдний ингэж ярьж буй бичлэг Японы сошиал орчинд тархаж, нохойны зураг ихээхэн хандалт авсан байна. Цахим артистууд нохойг өөрсдийн хэв маягаар зурж, нийтлэх болжээ. Монголд зураг авалт хийсэн талаар ROF-MAO бүлгийн гишүүн Кагами Хаяатогоос асуухад тэр “Зураг авсан газар ноход байна гэж бодоогүй” хэмээн хариулж, тэр нохойны зураг олны анхаарлыг татна гэж огт бодоогүй хэмээсэн юм.

Эх сурвалж: Moguravr

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency