Согтуурсан үедээ дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг “Хүнийг алах” зүйлчлэлээр шүүхэд шилжүүлжээ

2025-08-25

Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий хүнсний дэлгүүрт иргэн Н нь согтуурсан үедээ худалдагчийг санаатайгаар алахыг завдаж биед нь халдсан хэрэг гарсан.

Түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах” гэж заасны 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Дундговь аймгийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэлээ.

эх сурвалж: eguur.mn

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency