СЭЛЭНГЭ: Хүрэн баавгай хүн болон мал руу дайрах, барих үзэгдэл гарч байна

2025-08-25

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2-р багийн Бумбат, Жаргалантын суурьшлын бүс нутагт хүрэн баавгай удаа дараа орж ирэн хүн болон мал руу дайрах, мөн барих үзэгдэл гарч байна.

Иймээс тус сумын ЗДТГ-аас үргээлэг хийх ажлыг удаа дараа зохион байгуулан ажиллажээ. Гэвч үр дүн гарахгүй байгаа тул дээрх суурьшлын бүсд амьдарч байгаа малчин өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ.

Нүүлгэн шилжүүлэх айлууд заасан газар буюу сарлагтын дэвээс доошоо буухгүй байх, мөн сумын Онцгой комиссын хуралдаанаар авч хэлэлцсэн айл өрхүүдээс бусад айл өрхүүд буурь сэлгэн нүүдэл хийхгүй байхыг анхаарууллаа.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency