“Дэлхийн II дайны төгсгөл: Чөлөөлөх дайны түүхийн судалгаа” эрдэм шинжилгээний хурал болно

2025-08-21

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

8:30 цагт: “Дэлхийн II дайны төгсгөл: Чөлөөлөх дайны түүхийн судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Сүбээдэй” хурлын танхимд болно.

09:00 цагт: Монголын арьс өнгөний эмч нарын нийгэмлэгийн IV их хурал Чингис хаан зочид буудалд болно. Утас: 88016767

11:00 цагт: “FIBA U16 Asia Cup” тэмцээний хэвлэлийн хурал “М Банк Арена”-ийн 5 давхарт “Ball Room”-д болно.

18:00 цагт:  “Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэн “NM tower” В блок, 2 давхарт гарна.

-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн есөн дүүрэгт гарч байна.

-Нийслэлийн есөн дүүрэгт “Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.

-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарыг дуустал олон нийтийн хүртээл болно.

-ЕБС-ийн 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн I ангийн элсэлтийг энэ сарын 26-ныг дуустал цахимаар бүртгэнэ.

-Морины “Legend of Chingis Khaan” шоу тоглолт Бөмбөрцөг театрт наймдугаар сарыг дуустал болно.

-“Nomadic legend” Ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулга “Ган зам” паласт энэ сарын 31 дуустал болно.

– “Hun totem” Үндэсний урлагийн тоглолт Хүн театрт наймдугаар сарыг дуустал  үзэгчдийн хүртээл болно.

-“Land of the Sky”  Үндэсний урлагийн тоглолт Үндэсний урлагийн их театрт наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

-Монголын гайхамшигт урлагийн тоглолт Монголын Хүүхдийн Ордонд наймдугаар сарыг дуустал болно.

-“Япон будааны баяр-2025” Сүхбаатарын талбайд наймдугаар сарын 21-22-нд болж байна.

-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency