“Монгол-Солонгосын стратегийн IV форум” Төрийн ордонд болно

2025-08-20

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

 -Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

10:00 цагт: “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно. Холбогдох утас: 99145985

10:00 цагт: “Нүүдэлчдийн ертөнц: Түүх, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” Үндэсний музейд болно.

13:30 цагт: “Монгол-Солонгосын стратегийн IV форум” Төрийн ордонд болно.

-Тарваган тахлаас сэргийлж нийслэлд орж ирэх тээврийн хэрэгслүүдийг тээврийн товчоод дээр шалгана.

-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.

-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарч байна.

-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.

эх сурвалж: Монцамэ агентлаг

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency