ХОВД аймагт ургац хураалт 30 хувьтай үргэлжилж байна

2025-08-19

Ховд аймаг энэ жил 3000 орчим га талбайд тариалалт хийсэн ба ургац хураалтын ажлын явц одоогоор 30 орчим хувьтай байна.

Тодруулбал, Ховдын тариаланчид үр тариа 270, тэжээлийн ургамал 430, төмс 700, хүнсний ногоо 1495, жимс жимсгэнэ 32 га талбайд тариалж, шинэ ургацын ногооны дээжийг долоодугаар сарын дунд үеэс худалдаанд гаргасан юм.

Тус аймагт 3200 гаруй газар тариалан эрхлэгч бий. Тэдний ургац хураалтын ажил аравдугаар сар хүртэл үе шаттай үргэлжилнэ.

Ховдынхон сүүлийн гурван жилд 25-30 мянга гаруй тонн ургац хураан авсан бөгөөд тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, сумдад услалтын систем байгуулах, хүнсний ногоо болон жимс жимсгэнийн шинэ сортыг нэвтрүүлэхэд онцгой анхаарч байгаа юм.

эх сурвалж: Монцамэ агентлаг

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency