Зуны тэргүүн цагаагчин могой сарын улаан морь өдөр

2025-06-06

Аргын тооллын: 2025-06-06, Баасан гараг

Наран ургах шингэх: 04:55-20:47

Үс засуулбал: Эрхтэн хурц болно.

Аргын тооллын 6 сарын 6, Сугар гараг. Билгийн тооллын 11, Тэргүүн дагуул одтой, улаан морь өдөр. Зуны тэргүүн цагаагчин могой сарын нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency