“АХМАД НАСТАН, ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ” ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ

2025-06-04
Баянзүрх дүүрэгт 200 ортой “Ахмад настан, хүүхдийн эмнэлэг” шинээр нээгдлээ. “Ахмад настан, хүүхдийн эмнэлэг” нь нийт 200 ортой. 1-5 давхарт амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх бол 6-8 давхарт хэвтэн эмчлүүлэгчдийн тасагтай.
Өнөөдрийн байдлаар зүүн бүсийн 12 хорооны иргэдэд 22 нэр төрлийн амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Цаашид хэвтэн эмчлүүлэгчдийн тусламж үйлчилгээний тасаг нэгжүүдийг үе шаттай нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Эмнэлэг ашиглалтад орсноос эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүрэх боломжтой болж байна.
Ахмад настан, хүүхдийн нэгдсэн эмнэлэг нь нэг жилд бүрэн хүчин чадлаараа хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлэхэд 8000 гаруй удаагийн тохиолдолд үйлчилнэ. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед нэмэлтээр ор дэлгэх боломжтой юм.
эх сурвалж: zogii.mn

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency