Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат нь Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд алдаршуулж, 1967 онд Энэтхэг улсын Дели хотод болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медаль, “Мехико 1968” Олимпын наадмаас Монгол Улсын олимпын анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан домогт бөх билээ.
Өнөөдөр түүний алдар цууг үеийн үед мөнхлөн дуурсгах гэрэлт хөшөөний нээлт өргөн дэлгэр, ёслол төгөлдөр боллоо.
Уг арга хэмжээнд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П. Буяндэлгэр, ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпын аварга Э.Бадар-Ууган нар оролцож хүндэтгэл үзүүллээ.
0 cэтгэгдэлтэй