БНСУ-ын хууль хяналтын байгууллага гадаад иргэдийг баривчилгаа нэрийн доор орон гэрээс баривчлах, бага насны хүүхдийг насанд хүрэгчдийн хорих ангид хорьсон Хууль Зүйн яам, Сувон иммегрэшн CCTV( камерын бичлэг) задарчээ. Уг бичлэгт Монгол Улсын иргэн 2 настай хүүхдийн хамт 19 хоног хоригдсон. Тухайн хүү хүнд өвчтэй хагалгаанд орох заалттай байсан ч үл тоомсорлосон хоёр ч удаа бие нь муудахад тусламж үзүүлээгүй, хүүхдийн эрхийг асар ихээр зөрчсөн талаар БНСУ-ын зарим 1 нам, иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиан тариад эхэлсэн. Хамгийн харамсалтай нь ХҮҮГ ААВТАЙГАА хоригдох үед Монголын талаас шуурхай арга хэмжээ огт аваагүй, Монгол хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар манай улсаас БНСУ-д ямар нэг шаардлага хүргүүлээгүй бололтой.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй