32 настай иргэн нас барсан хэрэгт 14-17 насны гурван иргэнийг холбогдуулан шалгаж байна

2025-05-28

Цагдаагийн ерөнхий газраас 14-17 насны хүүхдүүд бүлэглэж, 32 настай иргэн Б-ийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг

2025 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:40 цагийн орчимд БЗД-ийн 27 дугаар хороон дунд Дарь-Эхийн тоотод хүн зодуулсан байдалтай нас барсан байна гэсэн мэдээлэл бүртгэгдсэн. Энэ дагуу хэргийн газарт шуурхай очиж ажилласан. Урьдчилсан байдлаар 14-17 насны гурван иргэнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна. Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Шүүх шинжилгээний тогтоолд үндэслэн шалгалтын ажиллагаа үргэлжилнэ. Шалгалтын явцад тухайн амь хохирогчийн биед шарх үүссэн байсан. Гэхэдэ тухайн шарх нь ямар хүчин зүйлээс болж, хэдий хугацаанд гарсан, энэ шархаас болж амь нас хохирох шалтгаан мөн үү гэдгийг шүүх шинжилгээний мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тодорхой болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой, нотлох үүргийг цагдаагийн байгууллага хүлээдэг энэ ажил үргэлжилж байна.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency