Төв аймгийн музейд палеонтологийн үзмэр болох арван мянган жилийн өмнө амьдарч байсан хирсний толгойн яс хадгалагдаж байна.
Тус олдворыг 2013 онд Төв аймгийн Лүн сумын Зүүндэлгэр багийн иргэн Гансүхийн Батмагнай тус сумын нутаг Зэгэстэй нуурын эрэг орчмоос олжээ.
Ийнхүү Төв аймгийн музейд хүлээлгэн өгч Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвд тодорхойлуулсан байна.
Тус үзмэр нь битүү туурайтны Периссодактила багийн төрөлд хамаарах савагт хирсний олдвор юм.
Тус бүлгийн амьтад нь Монгол орны Шарын гол, Багануур, Заамар зэрэг газарт амьдардаг байсан нь тогтоогджээ. Энэ олдвор нь тагнай хэсэг, хамрын яс болон духны ясны хэсэг нь бүтэн, зүүн нүдний ухархайн хэсэг зэргээс бүрдэж байна.
эх сурвалж: Монцамэ агентлаг
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй