Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
8:30 цагт: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болно.
9:00 цагт: “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийн үр дүнг танилцуулах уулзалт Төрийн ордонд болно.
10:00 цагт: Онцгой байдлын албаны 14 алба хаагчийн гэрлэх ёслол Гэрлэх ёслолын ордонд болно. Холбогдох утас: 99107367
11:00 цагт: БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 95919966
12:00 цагт: Монголын барилгачдын холбооноос “Барилгачдын VII хурал” хийх тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
12:30 цагт: “Улаанбаатар марафон” олон улсын Х удаагийн гүйлтийг зохион байгуулах тухай Спортын ордонд мэдээлэл өгнө.
-Хүний эрхийн дэд хорооноос сар бүр зохион байгуулдаг уулзалт “Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвээр Төрийн ордонд болно.
-3×3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 14-ныг дуустал үргэлжилнэ.
-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-Завхан аймгийн Улиастай суманд үндэсний бичиг соёлыг таниулах номын баяр тусгай хөтөлбөрөөр болно.
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд бүх нийтээр мод тарина.
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
Хилийн чанадад:
-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй