Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025-05-07

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас сар бүрийн эхний долоо хоногт багтаан тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох хуваарийг танилцуулдаг. Тэгвэл энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг 15, 20, 26-нд олгохоор төлөвлөжээ.

Тодруулбал:

-Нийгмийн халамжийн тэтгэвэр тавдугаар сарын 15, 26-нд

-Асаргааны тэтгэмж тавдугаар сарын 15, 26-нд

-Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж тавдугаар сарын 15, 26-нд

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт тавдугаар сарын 15, 26-нд

-Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж тавдугаар сарын 15, 26-нд

-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ тавдугаар сарын 26-нд

-Хүүхдийн мөнгөн тэтгэмж тавдугаар сарын 20-нд

-Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж тавдугаар сарын 20-нд

-Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж тавдугаар сарын 26-нд

-Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө тавдугаар сарын 15-нд

-Насны хишиг тавдугаар сарын 26-нд

-Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг тавдугаар сарын 26-нд тус тус олгоно.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency